Т.Мэндсайханы оронд О.Амгаланбаатарыг томиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Тэгвэл түүний оронд О.Амгаланбаатарыг томиллоо.

Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй. 1993 онд 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. 


Ө.Амгаланбаатар нь 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд "Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны есдүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар тус тус ажиллаж байжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ба(103.10.22.31) 2018 оны 09 сарын 20

Мэргэжлээрээ ажиллаагүй дипломны гол.

0  |  0
Эн(66.181.161.82) 2018 оны 09 сарын 17

Энэ жэнко томилгоо улсыг балланаа

0  |  0
Top