Ц.Даваасүрэн: Дулааны IV цахилгаан станцын гэмтэл бидэнд том дохио өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Дулааны IV цахилгаан станцад өнгөрсөн амралтын өдөр гэмтэл гарсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дулааны IV цахилгааны станцад асуудал гарахаар дагаад бусад станц тэг зогсолтод шилжсэн. ТЭЦ-4-ийн нэг блокийн хүчин чадалтай ТЭЦ-3-ийн нийт энерци тэнцэж байгаа. Энэ осол бидэнд том дохио өглөө. Бид Багануур дээр 350 мгВт-ийн генераторитой хоёр станц барих тухай ярьж байгаа. Гэтэл ТЭЦ-4 дээр 380 мгВт-тай явж байгаад унахад бүгд дагаад уначихаж байна. Тиймээс Багануур дээр ийм цахилгаан барих нь эрсдэлтэй байгаа юм. Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх явдал бас их чухал байна. Нар, салхиар 40 мгВт үйлдвэрлэж байгаа. Орой нар бууж, салхи намдахаар л хязгаарлалт хийх шаардлага гардаг. Нар, салхины эрчим хүчний 1500 зөвшөөрөл байдаг. Эдгээрийг цэгцлэх сэрүүлгийг бидэнд өгөөд байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Амгаланг 50 мгВт, ТЭЦ-3-ыг 75 мгВт-аар өргөтгөх шаардлагатай. Энэ бүхнээ хурдан шийдэхгүй бол ТЭЦ-4 дээр нэг аваар гарахад эрчим хүчний бүх систем доголдол үүсэх гээд байна. Станцын үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Ерөнхий инженер хариуцдаг. Оны эхээр гарсан осолтой холбогдуулан Ерөнхий инженерт нь хариуцлага тооцох бичгийг ТӨБЗГ-т явуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож өгөөгүй. Салбар яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй байна. Тэгээд осол гарахаар над руу шууд хандаж байгаа юм. Гэтэл энэ компаниудыг чинь удирдлагаар хангаж, хариуцлага тооцдог газар нь ТӨБЗГ болчихоод байна. Бид зөвхөн бичиг явуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит эрчим хүчний компаниудыг Эрчим хүчний яаманд шилжүүлэн авах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон. Бид хариуцлагаа тооцъё. Гэхдээ компаниудаа өөрсдийнхөө мэдэлд авъя гэж байгаа юм” гэсэн юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
L(202.55.183.108) 2018 оны 09 сарын 17

Sansarruu

0  |  0
Top