”TOP 20” индекс өчигдөр уруудсан ч, долоо хоногийн дүнгээр өсчээ

2018 оны 09 сарын 18

Монголын хөрөнгийн бирж дээр өчигдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 457,420 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байсан байна. "Стандарт Агрикалчер Групп" ХК болон "Жинст Увс" ХК-ийн   хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК болон "Хөх Ган" ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай  үзүүлэлттэй байна.

Засгийн газрын үнэт цаасны  хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 140 ширхэг үнэт цаасыг 14.8 сая төгрөгөөр арилжаалжээ. "TOP 20" индекс өчигдөр буурсан үзүүлэлттэй байлаа. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн    10-14-ний  өдрүүдийн арилжааны тоймоос харахад долоо хоногийн нэгтгэсэн дүнгээр “ТОП 20" индекс  өмнөх долоо хоногоос 0.63 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж таван  удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 891.2 сая төгрөг буюу нийт 4,456,146,774 төгрөгийн арилжаа хийжээ. " Хувьцааны хоёрдагч зах зээлийн арилжааны мэдээллийг харахад нийт 41 компанийн 1,605,071 ширхэг хувьцаа 674,108,534 төгрөгөөр  арилжаалагджээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны тухайд  арилжаагаар 368 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  37,278,240 төгрөгөөр арилжжээ.

Э.Болор

 www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top