Энэ онд 21 байгууллага нүүрс экспортолж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Ашигт малтмал газрын тосны газрын тайланд дурдсанаар энэ онд 21 аж ахуйн нэгж нүүрс экспортолж байгаа аж. Үүнээс Өмнөговь аймгийн 17 талбай, Дорноговь аймгийн 13, Сүхбаатар аймгийн 11 талбайгаас нүүрс экспортолж байна. Энэ онд АМГТГ-т нийт 77 уулын ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулснаас 32 байгууллага нүүрс экспортлох талаар тусгажээ.

Энэ онд нүүрс экспортолж буй компаниудын цэвэр ашиг, борлуулалтын орлого өсөх хандлагатай байгаа нь гадаад зах зээл дээрх эрэлт нэмэгдсэн, газрын тосны ханш өссөн нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top