Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Мөрдөн байцаалтын явцад тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон. Одоогоор сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
Засгийн газраас энэхүү хэрэгтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгвэл талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар, сэжигтэн Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилжээ.
Харин Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Zam teever hogjliin yamnii Avto zamiin bodlogo zohitsuulaltiin gazriin dargiin uureg guitsetgegcheer D.DORJHAND avgaig tavij baigaa ni mash buruu baina AH ugshiltai avilgach ayuultai zalitai avgai Hytad ulsiin SHANHAI zamiin companias contsesiin geree hiij 2016 ond 2.5 terbum togrogiin hahuuli avch baisan hahuuliar alban tushaal hudaldaj avdag hytad hurgentei ih gariin hulgaich zalitai avgai uuniig zamiin yamnaas zailuulah heregtei Mahbaltai hamt arhidaad suuj baisan gej medeelel bi