Эрдэнэ Ресурс компани Хөндий алтны төслийн геологийн нөөцөө зарлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ жинст суманд орших Баян-Хөндий алтны бүлэг ордын геологийн нөөц захын агуулгаар 1.4г/т бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогджээ. Уг нөөцийг NI-43101 стандартаар тогтоосон байна. Тухайлбал тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоожээ. Харин өндөр агууламжтай хэсгээрээ 3.7 г/тн агуулгатай 642 000 унци, 5.2 г/тн агуулгатай алтны нөөц 357 000 унци гэдгийг тогтоогоод байна.

Хөндий төсөл нь Баян-Хөндийн алтны бүлэг орд, Алтан нар гэсэн хоёр ордоос бүтдэг юм. Хөндий алтны төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээ энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан гарахаар болжээ.

“Баян-Хөндийн бүлэг ордын геологийн нөөцийг судлахад ил уурхайн алтны нөөцөөрөө дэлхийн дунджаас дээгүүр болох нь тогтоогдлоо. Бид Хөндий алтны төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг оны эцэст боловсруулж дууссаны дараа 2019 оны эхээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлж дуусна. Бид үүнээс гадна алтны төслийн өөр олон газарт өрөмдлөг хийнэ, тэгэхээр илүү шинэ ордууд нээгдэнэ гэдэгт итгэж байна” гэж Эрдэнэ Ресурс ХК-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерлей ярьжээ.

Баян-Хөндийн алтны орд нь Төв Азийн орогеник хагарлын бүслүүрт байрладаг алт болон зэсийн өндөр агуулгатай бөгөөд БНХАУ-ын зарим нутагт энэ хагарал дайран өнгөрдөг. Мөн энэ хагарлын бүслүүрт Оюутолгойн ордын нөөц байрладаг билээ. Тус компани 2015 оны дөрөвдүгээр улирлаас 2018 оны хоёрдугаар улирлын хооронд нийт 255 удаагийн өрөмдлөгийг 42.6 мянган метрт хийжээ.  Эрдэнэ Ресурс компани 2016 онд “Алтан нар” ордын алтны нөөцийг 936,100 унци, таамаг нөөц нь 669,800 унци таамаг алтны нөөцтэй гэж тогтоож байсан билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.27.129) 2018 оны 10 сарын 05

geologiig humuus neeh meddeggui

0  |  0
Иргэн(202.9.43.172) 2018 оны 09 сарын 20

Улс ард түмнии өмчииг луйварчид цусладагаа болио тодорхой хувииг нь ард иргэдэд ашиг гэж өгч байх нь зохистой

0  |  0
Зулаа(202.179.27.182) 2018 оны 09 сарын 19

Ард түмэнд ямарч наалдацгүй, хэдэн онгойсон нүх үлдэх байх даа! Хөөрхий!!! :-(

0  |  0
БОРОО ГОУЛД(202.9.43.104) 2018 оны 09 сарын 19

ОДОО ТЭГЭЭД СҮ.БАТБОЛДООР ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ ГЭЖ ХИЙЛГЭЭД ЯМАР Ч ТАТВАРГҮЙ ХОРИН ТОНН АЛТАА УХУУЛААД ДУУСНА ДАА.

0  |  0
Top