Цагаан ордны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт эх орноосоо мордсон юм. Ерөнхий сайдын айлчлал АНУ-ын дээд удирдлагуудтай уулзах уулзалтаар эхэлж байна.
Энэхүү уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, өнөөгийн байдлын талаар санал солилцохоор төлөвлөжээ. Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёр дахь компакт гэрээг баталгаажуулж Тунхаглалд гарын үсэг зурах аж.
Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр ОУВС-гийн захиралтай уулзахаар төлөвлөсөн байна. Учир нь, манай улс тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.
Тэрбээр "Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, ОУВС-гийн тэргүүн, Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзаж НҮБ-д үг хэлэх гээд юм юмтай айлчлал болно" гэжээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Монгол УЛСЫН САН ХӨМРӨГИЙГ ОУВС захиран зарцуулж, УДИРДАН ЖОЛООДОЖ БАЙНА. ИЙМД САНГИЙН САЙДЫН ОРОН ТООГООГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ.
Basl or buuhaa oilgohooroo or tavih geh uim iim cj tortei baih gej
Энэ аар саар далим хийж гадаад явах юм огцрох нь тодорхой болсон юмуу
ТОЛГОЙГҮЙ ЕС ТА ОУВС-С 2012 ОНООС ХОЙШХИ ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ИРГЭН МӨН ЭСЭХИИГ АСУУХ ГЭЖ БАЙНА УУ ИНЭЭДТЭЙ ЕС