Засгийн газар хуралдахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Харин өнөөдөр Засгийн газар хуралдахгүй. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4.3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Улмаар шаардагдах 14.5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон билээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top