Ийм залуусаар лав цус сэлбэхгүй шүү !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

 Монголын улстөрд цус сэлбэх цаг нь болсон. МАН, АН-д ирээдүйтэй сайн залуус байна хэмээн улс төр судлаачид, зарим нэртэй нийтлэлчдийн зүгээс санаатай санамсаргүй үг чулуудах болжээ. Чухам яаж. Улс төрийн ууган хүчний дэргэд НАМЗХ гээд 60 гаруй мянган гишүүнтэй “мини” байгууллагад улс төр сонирхогч залуус дүүрэн бий. Тэгэхээр улс төр гэхээсээ илүүтэй албан тушаал горилж, амбиц хөөсөн эдгээр нөхдөөс цус сэлбэх хэрэг үү. Ардчилсан намын дэргэд гэхэд Монголын ардчилсан залуучуудын холбоо гэх 90 гаруй мянган гишүүнтэй байгууллагад албан тушаалын төлөө “яахаас ч буцахгүй” хэдэн нөхдөөс цус сэлбэх хэрэг үү.  

Зөвхөн энэ тооноос харахад, Монгол Улсад ажил хийж амьдрахаар нам дагаж амьдрах сонирхолтой залуус илүү олон байгааг шууд харуулна. Үүн дээр нэмэгдээд НАОХ гээд бас л ирээдүйн албан тушаалын донтонгуудыг бойжуулдаг байгууллага 20 гаруй мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна гээд бодчих.   

Нөгөө талаар өнөөдрийн цахим хэрэглээ, нийтийн сүлжээнд эдгээр залуусын явуулж байгаа үг үйлдэл нь нийгмийг хордуулах хэмжээнд хүрчээ. Учир нь энд хамрагдах залуус бүгд улс төрийн хүчний бодлогыг хүчээр тулгаж, нөгөөг хараах нь нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Өөр аргагүй, ах нарын захиас даалгаврыг биелүүлэхгүйгээр, тэдний хар цагаан пиарыг ичих нүүргүй хийхгүйгээр албан тушаал зүүдлээд ч нэмэргүй. Тийм учраас бусдын үзэл бодлыг нийгэмд хүчээр тулгасан өөрийн “толгойгүй“ залуус дүүрэн болжээ.  

Тэд ядахад цүнх барьж гүйсээр байгаад албан тушаалын амт үзчихсэн, болсон болоогүй төсвийн хөрөнгөөр хоёроос доошгүй их дээд сургуулийн диплом авчихсан. Тийм болохоор тэдний нөлөөлөл ойр орчмоо хангалттай гэрэлтүүлэх аж. Дээр нь аль ялсан нам нь Удирдлагын академи гэх албан тушаалын донтонгуудыг бэлддэг газарт бөөн бөөнөөр нь сургаад гаргаж байгаа зэрэг нь тэднийг боловсролд бус албан тушаалын донд бүр ч автуулах аж.    

Үүнээс харвал судлаачдын зүгээс “жиргэж” байгаа энэ цус сэлбэх асуудал нь захиалгын гэмээр үргэлжилж байгаад хамаг учир бий. Тодотгож хэлбэл, улс төр бизнесийн бүлэглэл өөрийнхөө гар хөлийг Төрд шургуулж үлдээх, бохир ажиллагааныхаа үргэлжлэл болгон бэлддэг байгууллага гэж харж болохоор. Тэгэхээр манай судлаачид улстөр бизнесийн бүлэглэлийн аманд багтчихсан юм биш биз гэсэн хардлага ч дагаад төрж байгааг нуух юун. Түүнээс бүх зүйл ойлгомжтой, нүдэн дээр ил байхад манай нэртэй судлаач, нийтлэлчид ийн “халаглах” нь яах аргагүй хардалт дагуулна.       

Гэтэл улс төрийн баруун зүүн магнай эзлэн буй дээрх хоёр улс төрийн хүчний дэргэдэх залуусын байгууллага 60, 90 мянган гишүүнтэй хэмээн бахархадаг. Үнэн хэрэгтээ энэ нь бахархаад байх зүйл биш, улс төр бизнесийн бүлэглэл, эрт эдүүгээгийн Төрийг самарсан нөхдийн гар хөлөөр дүүрсэн тийм л байгууллага гэхэд хол зөрөхгүй. Гэхдээ би энд залуучуудын байгууллагад хамаарах бүгдийг толгой даран нэрлээгүй шүү. Энд хийж бүтээхийн хүслээр жигүүрлэж, үзэл бодлоо дагасан залуус цөөн ч атугай байгаа гэдэгт найднам. Цус сэлбэнэ гээд дээрх байгууллагуудад байгаа залуусыг оруулаад ирвэл ямар ч ялгаа байхгүй. Түүнээс тэтгэврийнхээ хэдэн хөгшидтэй суух нь хавьгүй дээр.

Ойрын жишээ дурдахад, АН-ын Залуучуудын байгууллагаас өсөж өндийсөн С.Баярцогтыг хар, улсаа зарж идчихээд оффшор бүсэд өчнөөн сая ам.доллар нуучихсан шалгагдаад байж л байна. Ч.Сайханбилэгийг хар, хорин хэдэн настай Төрийн өндөр сэнтийд гарч ирсэн энэ залуу Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэвшин ажиллахдаа “Дубайн гэрээ” гэгчийг нууцаар хийж, УИХ-даа мэдэгдэлгүй “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг бизнесийн бүлэглэлд авч өгчихөөд шалгагдаад сууж л байна. Зөвхөн дээрх хоёрхон жишээг харахад энэ байгууллагаас цус сэлбэх тухай ярилтгүй. Ерөөсөө ийм удам угшилтай газар. МАН-ын залуучуудын байгууллага ч ялгаагүй. Өндөрт өргөөд гаргаж ирсэн залуус нь хийх хийхгүй хэрэг өдүүлж байгааг бид харж сууна.

Хэрвээ “цус сэлбэнэ” гэж байгаа бол МАН, АН-ын энэ залуучуудын байгууллагаас баахан дөлсхийж сэлбэх хэрэг гарна. Үнэн хэрэгтээ ажил хийдэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй залуус нам дагасан хажуу бөөрний ийм байгууллага руу хэзээ ч зүтгэдэггүй юм. Тэд өөрийнхөөрөө боловсорч, өөрийнхөөрөө ажиллаж өөрийнхөөрөө амьдарч явна. Тэнд л шинэ “цус” байгаа.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.24) 2018 оны 09 сарын 19

удирдлагын академи төгссөн хүмүүс их сул доль хүмүүс байдаг яаж долигнохыг заадаг юм бол вуу? бас тэгээд их шуналтай алтан загасны эмгэн гэсэн үг

0  |  0
Тэнгэрлэг эр хүн(103.10.21.93) 2018 оны 09 сарын 19

Эрхэм бичигч энэ удаа ёстой зөвийг өгүүлсэн байна. Бөгс угаадас долоолтоос аль болох хол нийгэмд хэрэгтэй зүйл бичвэл уншаад уур хүрэхгүй шүү дээ. Амжилт хүсье

0  |  0
МИ ДААЯА(202.9.43.104) 2018 оны 09 сарын 19

ҮНЭНДЭЭ НАМЫН ТӨЛӨӨ ҮХЭХЭЭС БУЦАХГҮЙ МЭТ ААШИЛДАГ ЦҮНХ БАРЬСАН ЗАЛУУЧУУДЫГ ХАРАХААР БӨӨЛЖИС ЦУТГАДАГ ШҮҮ??? ТЭР СУРАГЧДЫН ХОЛБООНЫ ДАРГА СЭЛЭНГЭ ГЭЭД ӨЛ ХАЛЗАН СУРАГЧ ХҮҮ БАЙНА.

0  |  0
зоөин(66.181.161.34) 2018 оны 09 сарын 19

Удирдлагын акдеми төгсөхөөр яадаг юм тэнгэрийн өнөөдөхийг атгадөг юмуу хаашаа юм.

0  |  0
зочин(66.181.161.34) 2018 оны 09 сарын 19

Соц үеийн намын дээд сургууль.одоогийн удирдлагын академи гэдэг энэ сургуулиа хаавал яасан юм бэ. Дарга бэлддэг сургууль гээд тархинд нь шигдчихсэн газар. Ман Ан бүгд нам харгалзахгүй дүүргээд ямар нэг сандал ширээнд суух албатай юм шиг тэнэгтэх юм.Эсвэл цүнх баригчдын дамжаа гэж нэрлүүл яасан.

0  |  0
иргэн(202.179.26.142) 2018 оны 09 сарын 19

МАН АН-ын Залуусаар л Цусаа Бүү сэлбэ Түрүүч нь яасныг бүгд мэдэж байгаа шүү дээ

0  |  0
Top