Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан ордны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд ерөнхийлөгч М.Пэнстэй уулзах үеэрээ тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьжээ. Энэхүү уулзалтад манай талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нөгөө талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөв.
Сэтгэгдэл ( 0 )