Төрийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж байгаа эрх баригч намынхан маргааш Нийслэлийн МАН-ын шинэ даргаа тодруулна. Энэхүү албан тушаалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хотын дарга Су.Батболд нарын хүмүүс өрсөлдөхөө мэдэгдээд байна. Хэдийгээр горилогчид ганц, хоёроор тогтохгүй байгаа ч гол өрсөлдөөн энэ хоёр нөхрийн дунд өрнөх нь нэгэнт тодорхой болжээ.
-УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР-
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1991 онд нийслэлийн 77-р дунд сургууль
- 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
Ажил эрхлэлт:
- 2003-2006 онд“ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
- 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
- 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
- 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
- 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
-ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД-
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
- 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш
- 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер
- 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистр
- 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч
- 2012 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн доктор (РЬ.Э)-ын зэрэг тус тус хамгаалсан.
Ажил эрхлэлт:
- 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер -1993-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
- 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
- 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
- 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга
- 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Аварга маань хотын дарга болвол бөхийн өргөө хотын захиргааны байр болох уу? ккк