Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал яг одоо Хүүхдийн ордны хурлын танхимд үргэлжилж байна. Харин Хүүхдийн ордны гадна "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэр тэмцлээ үргэлжлүүлж байна. Тэрбээр Хотын дарга Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болох эрхгүй, чадамжгүй хүн хэмээн үзэж байгаа аж. Иргэн Б.Батдэлгэрийн удирддаг "Бүрэн цутгамал" компани болон "Сант" дээд сургуулийн хооронд үүссэн барилгын ажлын санхүүжилттэй холбоотой маргаан хоёр жил дамнан үргэлжилж байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хотын дарга Су.Батболдтой уулзахыг хүссэн ч хүлээж аваагүй, өлсгөлөн хүртэл зарлаж тэмцлээ илэрхийлсэн ч асуудлыг шийдэж өгөөгүй байна. Тиймээс Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал болж байгаа Хүүхдийн ордны гадна талбайд эсэргүүцэл, тэмцлээ ийнхүү үргэлжлүүлж байгаа аж. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Нийслэлийн МАН-ын даргад өнөөгийн Хотын дарга Су.Батболдын нэрийг дэвшүүлэхээр болсон юм. Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал үргэлжилж байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
sumyabazar saidiin ajlaa l sn hii. dee. man d uur olon zaluuchuud bii sh dee ih hurliin gishuun bus tamar negen kompanigui hun bval zohino
60 тэрбумтангууд УБ-д ХӨЛГАЙ ЛУЙВАРАА БАТАЛГААЖУУЛАВ АА ХӨӨ... АЗГҮЙ ч юм бол доо ...
Вас л чих зөөлөнтэй , гарын аясаар гүйх хөдөөний хөөсөн мантуу хэнд ашигтай вэ?