Су.Батболд уу, Д.Сумъяабазар уу?

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал үргэлжилж байна. Хүүхдийн ордны хурлын танхимд 09:00 цагт эхэлсэн энэхүү Бага хуралд 369 гишүүн хүрэлцэн иржээ. Тэд өнөөдөр /2018.09.21/ Нийслэлийн МАН-ыг удирдах хүнээ сонгоно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү албан тушаалд өнөөгийн Хотын дарга Су.Батболд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх аж. Учир нь, өчигдөр /2018.09.20/ орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нэр дэвшигчээ тодруулсан. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлийн гишүүдээс Хотын дарга Су.Батболд хамгийн өндөр саналыг авчээ. Харин Д.Сумъяабазар сайдын хувьд Хотын дарга Су.Батболдоос гурван хүний санал дутуу авсан юм. Ямартай ч МАН-ынхан өнөөдөр энэхүү Бага хурлаараа Нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ гэдгээ тодруулна.


-УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР-

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1991 онд нийслэлийн 77-р дунд сургууль
  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

Ажил эрхлэлт:

  • 2003-2006 онд“ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
  • 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

-ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД-

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш
  • 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер
  • 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистр
  • 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч
  • 2012 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн доктор (РЬ.Э)-ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт:

  • 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер -1993-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
  • 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга
  • 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.35) 2018 оны 09 сарын 22

С.Батболд нь хамаагүй дээр л дээ. Унасан хүүхэд уйлдаггүй гэгчээд тэр сумьяабазар тэнэг нь хүсээд байгаа юм бол болгоод зайлуулчих. Түүнийг сонгохоор санал өгсөн нөхөдтөй нь хариуцлага тооц.

0  |  0
Bolovsrol(202.21.117.34) 2018 оны 09 сарын 21

Sumyaagiin boliwsrol gej yu bhawdee...2005 pnd neg diplom olj awsan l n.bn...ardiin nam ingetlee bolowson hvchingvi boltsiinmuuu....mungu ch hvchtei ymoo

0  |  0
Иргэн(202.126.89.17) 2018 оны 09 сарын 21

ХӨДӨӨНИЙ ХҮН ГАУЙ Ч АРГАГҮЙ Л 60 тэрбумтан ”Ми. Энх60лд”-ын шанган тавынх болохоор дийлж дээ.. Их мөнгө тараасныхаа гавьяаг хүртэж ээ.. 2020 онд будаа болно. Энэ өвлийн УТААНД УГААРТААД, УНАГАН ХҮЛЭГЭЭ ЗАЙДЛААД УЛААНБААТАРААС ЗАЙЛ ДАА СУ.БАТБОЛД ОО. . ккк

0  |  0
зочин(103.9.90.131) 2018 оны 09 сарын 21

Харахад Батболд хавьгүй илүү байна аа. Сумъяагаар яахын. Эхнэрээ гөвшөө л явж бай.

0  |  0
нэр(103.9.90.131) 2018 оны 09 сарын 21

Одоо нэмж бөхөөр юугаа хийхвээ Батболд нь үргэлжлүүлэг

0  |  0
Top