Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр "Нийслэлийн МАН-ын Бага хурал дэглэсэн жүжиг болж байна. Өөрөөр хэлбэл, мандатын эрх нь баталгаажаагүй байхад хүмүүсээ баталгаажуулж байна. Саналын эрхгүй хүмүүс заалны гуравны нэгийг эзэлж байна. Энэ нь өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатайг илтгэж байна. Өнөө алдарт 60 тэрбумын яриа хаанаас гарлаа. Энэ нийслэлийн намын хорооноос л гарсан биз дээ. Авлига, хээл хахууль эндээс ундаргатай. Сүүлдээ намын жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсохоо больж байна. Өнөөдрийн хурал бол хэт хайрцаглагдсан, хүч түрсэн байдалтайгаар үргэлжлэх шинжтэй болж байна. Энэ байдлаараа МАН ирэх 2020 онд нөгөө л 60 тэрбумаараа цоллогдоно. Ийм дотоод ардчилал гэж байдаггүй юм. Энэ удаагийн Бага хурлаар Су.Батболд сонгогдоно гэсэн ганцхан сценаритай жүжиг явагдаж байна. Би нийслэлийн намын хорооны дарга болохгүй. Надад тийм боломж ч байхгүй. Тийм амбиц ч алга" хэмээн ярилаа.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )