Улаанбаатарт Азийн буддистуудын энхтайвны Бага хурал болно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Браунбэктэй уулзсан байна.

Ноён С.Браунбэк өнгөрсөн долдугаар сард Вашингтон хотноо болсон Шашны  эрх чөлөөний тухай Сайд нарын анхдугаар Бага хурлын үеэр Сайд Д.Цогтбаатартай уулзаж байснаа дурдаж, Монголын тал дээрх Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ГХЯ-ндаа шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилон ажиллуулж байгаад талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг эрхэмлэдгийг онцолж, шашныг олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чиглүүлж ажиллахын чухлыг тэмдэглэжээ. Мөн тэрбээр 2019 онд Азийн буддистуудын энхтайвны Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, Америкийн ижил төрлийн байгууллагуудаас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган баасан(103.229.123.99) 2018 оны 09 сарын 21

далай лам ирнэ, урьв нөхдүүд хилээ хааж бөөн асуудал болох вийдээ,,,манай шашныхан ч мөн их далдагнаж гүйлдэнэ биз ,,бид дотроо эвлэр нэгдэж бие биенээ хүндлэж чадахгүй байж олон улсын байгуулалгуудтай ганц төрийн нэрээр бүхнийг амжуулна гэдэг хүндхэн гэдгийг ойлгодогүй хуврагуудаа ,,,эхлээд нэгтгэх БОГДЫГОО ширээн нь залах асуудлаа эхлүүлмээр юм даа,,,

0  |  0
Top