Хууль зөрчиж, 132 хүнийг албан тушаалд томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдаас 1770 орчим гомдол, маргаан ирүүлжээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд болж байгаа Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Тэрбээр "Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн. Энэ нь ажлын өдөр бүр хоёр гомдол ирж байна гэсэн үг. Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт ихээхэн хуудуу байгааг харуулж байгаа хэрэг.

Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилсон байна" хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (103.26.194.86) 2018 оны 09 сарын 22

2012-dds 2016 ond l dandaa mergejilgui nuhduudiig tomilj turiin albiig unagaasan daa, Ter nuhduud ne hulgai hnageed , ingeed l uls oron uruudaj irsen yum daa

0  |  0
иргэн (103.229.120.136) 2018 оны 09 сарын 21

Төрийн алба төрлийн алба болчихсон шүү дээ.Битгий сүрданзандаад бай.

0  |  0
Top