Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны есдүгээр сарын Аки башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15 даван түрүүлж, Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа өргөлөө.
Аки башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн түүхэн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд хамгийн олон түрүү буюу Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртсэн, хамгийн олон даваа буюу дээд зиндаанд 1000 дахь даваагаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоосон юм.
Дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакухогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсч байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо бичигдэж байна.
Ийнхүү Японы мэргэжлийн сумогийн түүхэнд 1000 даваатай цорын ганц сүмоч болон бичигдээд буй ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирж, 41 дэх түрүүгээ монголчуудтайгаа тэмдэглэх юм байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
dandaa mongol hun yalaad baihaar uitgartaim