Н.Энхбаяр, О.Баасанхүү хоёрын хэн нь барьцаа ахиулах вэ?

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

-Нэг нь МАХН-ын даргын суудлаа авч үлдэх, нөгөө нь МАХН-ын дарга болох хүслээр л хязгаарлагдаж байгааг эс тооцвол мань хоёр өнөөдөр гарааны яг ижил төвшинд зогсч байна-

Нэгэн цагт Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаярт өнөөдөр МАХН-ын дарга гэх “жижигхэн” албан тушаал, түүнийг нь гэрчлэх ганцхан модон тамга л үлдсэн. Харин нэгэн цагт Н.Энхбаярын өмгөөлөгчөөр нь ажиллаж, түүний төлөө үгээ хэлж, түүнийг үхэн хатан хамгаалж ирсэн О.Баасанхүүд Н.Энхбаярыг бодвол УИХ-ын гишүүн гэх хууль батлалцах эрх мэдэл, парламентын гишүүний албан тушаал байна. Гэсэн ч нэг нь МАХН-ын даргын суудлаа авч үлдэх, нөгөө нь МАХН-ын дарга болох хүслээр хязгаарлагдаж байгааг эс тооцвол мань хоёр өнөөдөр гарааны яг ижил төвшинд зогсч байна.

Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүд МАХН-ын дарга болох, Н.Энхбаярт МАХН-ын даргаараа үлдэх хүсэл бий. Хэдийгээр мань хоёрын хүсэл үүгээрээ өөр ч, түүнд хүрэх “зовлон” нь нэг юм. Учир нь, МАХН-ын 35 мянга гаруй гишүүний нэг хэсэг нь Н.Энхбаярыг, үлдсэн хэсэг нь О.Баасанхүүг дэмжиж байгаа билээ. Тэд бүгд л өөр, өөрийн дэмжиж, итгэж байгаа хүнээ намын даргаараа сонгож, намынхаа модон тамгыг гардуулж өгөх сонирхолтой. Энэ мэт шалтаг, шалтгаанаас үүдэж МАХН доторх “талцал” жинхэнэ утгаараа өрнөж байна.

Тэгвэл О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөсөн гэдгийг Н.Энхбаярын талынхан өнгөрсөн хугацаанд найман удаа мэдэгдсэн. Харин О.Баасанхүү гишүүн намаасаа гараагүй, МАХН-ын гишүүн хэвээрээ гэдгээ ч мөн адил найман удаа илэрхийлжээ. О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан МАХН-ын II Их чуулганд Н.Энхбаяр оролцоогүй шиг Н.Энхбаярын зохион байгуулах МАХН-ын II Их чуулганд О.Баасанхүү ч оролцоогүй.

Бүтэн зургаан жил намын даргын суудалд тухалсан Н.Энхбаяр өнөөг хэр нь улс төрийн ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй нь магадгүй О.Баасанхүүд "том" боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ улстөрчийнх нь хувьд мань эрийг Н.Энхбаяртай харьцуулахад тэр дэндүү "жижигхэн". Ямартай ч энэ хоёрын нэг нь намын дарга болох, нөгөө нь намын даргаараа үлдэх хүсэлтэй нь хөдлөшгүй үнэн. Харин түүнд хүрэх зам, "зовлон" хоёр нь ижилхэн байгаа нь тэдний хооронд жинхэнэ утгаараа "дайн"-ыг эхлүүлээд байгаа юм. Олон нийт Н.Энхбаяр намын даргаараа үлдэх үү, О.Баасанхүү МАХН-ын шинэ дарга болох уу гэдгийг харах л үлдээд байна.

Тэгвэл өнөөдөр /2018.09.24/ Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим МАХН-аас гаргасан хүсэлтийг хэлэлцэнэ. МАХН-ын зүгээс намынхаа шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийг Н.Энхбаярын талаас гаргасан байна. Нөгөө талд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэхээс гадна намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх өнөөдөр Н.Энхбаярын талаас гаргасан хүсэлтийг улс төрийн намын бүртгэлд шинэчлэн бүртгэх эсэхээ шийднэ. Хэрэв хүсэлтийг хангахаас татгалзвал УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгогдох магадлал өндөр юм.

Б.ТӨРБАТ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОЛГОЙГ ЯМАРЧ ХУЛГАЙЧ БААС ГҮЙЦЭХГҮЙ ХҮЧТЭЙ ЛИДЕР Н ЭНХБАЯР

0  |  0
Зочин(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

60нтэрбумын хулгайч энхболдын эсрэг баас юуч хэлж чадахгүй мөн ний төлөө маны шавхруу эхлээд явж байгаа маанаг баас

0  |  0
Ккккк(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

ЯШОУ БААСАНКУУ

0  |  0
Зочин(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

Баас шиг балай төрд юуч хийж чадахгүй жүжиглэж байгааг юу гэхэв онигоо

0  |  0
Иргэн(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

Н энхбаяр төрд чухал намар нөлөө бүхий лидер хэрүүлч худлаа шоу гар төр байх ёс байхгүй

0  |  0
zochin(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

HOER TSAGDAA ZODOLDOHOOR MUUHAI HARAGDDAG OMNOH ERONHIILOGCHOO SHOROND HORIDOG ELBEGEE UCHGUURGUIM DA

0  |  0
zochin(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

massaj gesen zaruud ruu zalgahaar ta ter utas ruu zalga geh yum boss n biy unelegchid ruu zalgadag baih suljee bolj

0  |  0
иргэн(66.181.182.221) 2018 оны 09 сарын 24

Энэ хоёрын хэн нь ч хэрэггүй амьсгаанууд

0  |  0
Зочин(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

Баас шиг лалар эр төрд хэрэггүй

0  |  0
Зол(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

Эрдэнэтийн 49/хувийг луйварчидийн талд коноп дарж байсан 60н тэрбумын эсрэг юуч хэлж чадахгүй өдий хүрсэн шударга биш энхболдын мөнгөөр явдаг болхоор энхболдын өмнө 60н тэрбумын талаар ярьж чадахгүй байгаан ил тод харагдаж байдаг штээ ! Ард түмэн тэнэг биш ! БҮХНЫГ мэднэ

0  |  0
Зочин(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

Баасанхүү эр хүн чиг чудагтай биш хэрүүл шоу хийсэн худлаа жүжиг тавьж ард түмэнд шударга хүн болж шоу хийдэг гар баасанхүү юм

0  |  0
Иргэн(64.119.18.67) 2018 оны 09 сарын 24

БААСИЙГ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯРТАЙ ХАРЬЦУУЛАХ ЮМ БИШ ЭКС З Н ӨНДӨРЛӨГТ БАЙСАН МОНГОЛЫН ИХ ӨРИЙГ ТЭГЛЭЖ МЯНГАНЫ ЗАМ ХҮҮХЭДИЙН ӨДРИЙН ХООЛ АРД ТҮМЭН ЭХ ОРОНДОО ХИЙСЭН АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ИХТЭЙ БАЙСАНДАГ АРД ТҮМЭН ГЭРЧЛЭН БААСХҮҮ МАХН-ЫН НЭР ХҮНДЭЭР ТӨРД ОРСОН ҮНЭН ӨӨРИЙН ХҮЧЭЭР ХЭЗЭЭЧ ТӨРД ОРОХ ХҮН БИШ ЧАДАХГҮЙ !

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 09 сарын 24

tejeesen byaruu tereg evdenee gej ynen ymdaa

0  |  0
irgen(66.181.183.12) 2018 оны 09 сарын 24

eebee yalnaaa

0  |  0
Top