Д.Муратын нэхэмжлэлтэй сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрбээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэгддэг. Харин тэрхүү мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ.

Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд нь халдсан хэргээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөж, ёс бус үйлдлийг нь олон нийтэд илчилж, ажлаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдан, шалгагдаж байна.

Тэгвэл өнөөдөр /2018.09.20/ 14:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dangaa(202.55.180.58) 2018 оны 09 сарын 24

ih hurliinhan ajlaa hiij bn uu ugui uv cain shalgah heregtei ard tumnii ner nuurer tord garchihaad ard tumnii amidral caijrahgui dordcoor baigaa shuu dee ene curvaljlagch uvn buruu baigaa um ter kazak emegtei ooroo lter medeellee ene cetguulchid ogcon bailgui ter kzzah emegtei ene cetguulchiig omgoolj hamgaalahgui baigaa ni hachin hunii mocgui bn

0  |  0
зочин(202.70.44.46) 2018 оны 09 сарын 24

Нэр төрд халдсан бол юу гэж эрүүгийн хэрэг үүсгэх вэ дээ. Мөнгө авахаар шантаажилсан л байлгүй дээ

0  |  0
Top