Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал өнгөрсөн баасан гарагт Хүүхдийн ордны хурлын танхимд болсон. Энэхүү хурлаараа тэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар батламжилсан юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болон тэргүүлэгчдийг томилжээ. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагайг сонгосон байна.
Харин орон тооны бус дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал болон Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан нарыг томилсон байна. Нийслэлийн МАН орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтжээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
нийслэлийн гэхээсээ илүү Сонгинохайрханы намын хороо гэвэл бүр зүгээр юмуу.ЦаашдааНөгөө нийслэлийн төвийг чинь тэд Сонгинохайрхан болгоно. Тэгээд сонгинохайрхан хот гээд л явах байхаа
Songinohairhanaas songogdson gishuud hotiin namiin horoog atgalaa.60terbumiinhanaasaa salj l bn mii gar holoo tasduulaad ehllee