Сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.

Мөн энэ үеэр монголын төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон.

Дээрх уулзалтуудын үеэр хоёр талаас яригдсан зарим саналуудыг нарийвчлан ярилцах, бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ажлуудыг төлөвлөх, газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын энэ удаагийн ажлын айлчлалын зорилго оршиж байна.

 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.33.242) 2018 оны 09 сарын 25

Юу мэддэш гэж улс төлөөлөөд явж байдаг байна аа. Тун харамсалтай. Сурж мэдэх ихэнн цагаа ноцолдоод өнгөрөөсөн хүн шүү дээ.

0  |  0
kkk(202.55.180.58) 2018 оны 09 сарын 24

yaayaa iim hvmvvs uls tuluulj bidnii umnuus asuudal yarij shiidej yavaa gehed vneheer hetsuu sanagdaj bnaa ...megejiliin hvmuus n l sain zuvuldug mani er sain hvleej avch helj yarij bdag gedegt itgehees uur arga algaa

0  |  0
Top