ЧУУЛГАН: МАН 60 тэрбумаасаа салж, нэрээ цэвэрлэж чадах уу?

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

УИХ-ын намрын чуулган хөшгөө нээхэд хэдхэн хоног үлдлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэргэдэх Даргын зөвлөл хуралдаж намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Энэ удаагийн ээлжит чуулганаар нэн чухал хэд, хэдэн хуулийн төсөлд гар хүрч, хэлэлцэн батлах дүр зураг харагдаж байна. 

Тухайлбал, "эцэг" хууль буюу Үндсэн хуульд гар хүрнэ. Дээр нь, хотыг хот шиг болгоход чиглэсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн батална.

Түүгээр ч зогсохгүй УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээс гадна улс төрийн нам, эвслийн ёс зүй, хэм хэмжээг чангатгах зэрэг амин чухал хэд, хэдэн хуулийн төслийг парламент хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Тэгвэл хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй ч УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг хүлээж байгаа асуудал ганцаар тогтохгүй байх юм.

Зөвхөн ганцхан жишээ л татахад, төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцахын завдсан гэх хэрэг. Эл хэрэгт өнөөгийн УИХ-ын дарга, тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд нарын гурван хүн нэр холбогдоод байгаа юм. 

Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар намынх нь нэр хүндийг шороотой хутгасан гэж хэлж болох 60 тэрбумын хэргийг дахин шалгахаас гадна нээлттэй сонсгол хүртэл хийж, түүнээс гарсан үр дүнг нь парламентаар хэлэлцүүлэхийг шаардаж байгаа билээ.

Уг нь, тэд ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг товлон хуралдуулж дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг шаардсан ч УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдыг нэр төрөө цэвэрлэж авах, эсвэл гэмээ хүлээж олон нийтээс уучлалт гуйж, хариуцлагаа хүлээхийг шаардсан хэвээр байгаа юм.  

Харин төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан гэх эл хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд "Би схемыг сонсох нь сонссон. Гэхдээ дэмжээгүй" гэх утга бүхий өгүүлбэрийг хэлснийг эс тооцвол ямар ч үйл хөдөлгөөн хийсэнгүй. 

Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдах хугацаанд УИХ-ын дарга М.Энхболд нэрээ цэвэрлэх, эрх баригч нам 60 тэрбумын гэх тодотголоосоо салах эсэх нь ч эргэлзээтэй хэвээр байна.     

Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.9.43.92) 2018 оны 09 сарын 25

60 тэрбумдаа биш муур багш / МАНАН/-д байгаа юм болов уу??? МУУР БАГШ ХУЛГАН БАРИХ НЬ ТҮҮНИЙ оршин тогтнохын үндэс болохоор яагаад ч үүнийгээ ЗОСООЖ ЧАДАХГҮЙ ХОЙНО ??? ЭНЭ ТУХАЙ НЭГ ХҮНЭЭР ТУГ ТАХИСАН Ч ЦЭВЭРШИХГҮЙ ДЭЭ ???ШАЛТАГ,ШАЛТААНД ЮУ ЭС МУНДХАВ ???

0  |  0
Ганаа(150.129.143.86) 2018 оны 09 сарын 25

Яаж бодсон 60 тэрбумыг зохиосон хүн бол М.Энхболд шүү дээ. Сандуй Ганбаатар 2 бол даргадаа долигносон зүгээр жараахайнууд. М.Энхболд Монголын эсрэг гэмт хэрэг хийсэн учир шорон луу ямарч яриагүй явах (явуулах) ёстой.

0  |  0
иргэд(59.153.112.223) 2018 оны 09 сарын 25

М.Энхболдоо асуудалд ухаантай хандах,ард түмнээ,хуулиа хүндлэх тийм ухамсар эр зориг байна биздээ,уучлалт гуйгаад огцорчихооч,улс орноо ард иргэдээ боддоггүй юм гэхэд хань ижил үр хүүхдээ,тэдний ирээдүйг бодооч

0  |  0
иргэн(64.119.19.15) 2018 оны 09 сарын 25

Энхболдоо намынхаа төлөө ганц удаа сайн уйлс хийгээд өөрөө огцорчих сэтгэл гаргаачээ Чамайг огцорохгуй бол 60 ын хэрэг тасрахгуй шуу дээ. Би зугээр яваад өгөхгуй гэж хэлсэн уг чинь чамайг ямар хун бэ гэдгийг хэлээд өгч байна шуу

0  |  0
иргэн(202.179.27.199) 2018 оны 09 сарын 25

МАН-ынхаа УИХ-ын дарга МЭнхболдын оролцоотой 60н Тэрбумын хэрэг танай Намыг олон нийтийн дунд их шүүмжлэл дагуулж маш муухай харагдуулж байгаа ш дээ Та нар тэгээд цаашдаа ч УИХ-ын дарга МЭнхболдоо Өмгөөлж хамгаалсаар байх уу

0  |  0
zochin(103.26.194.15) 2018 оны 09 сарын 25

undsen khuuli zereg asuudald khurekheesee umnu 60-iinkhaa asuudlyg shiid mie mini

0  |  0
Top