МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг өчигдөр Улсын Дээд шүүх бүртгэж авсан билээ. Үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд тус намын дэд дарга Ц.Оюунбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар оролцлоо.
Тэд мэдээллийнхээ үеэр "МАХН дүрмээ баталснаар ардчилсан, шударга зарчмыг хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хэнтий аймагт болох ёстой нөхөн сонгуультай холбоотой асуудалд улс төрийн хүчин, сонгогчидтойгоо хамтарч ажиллана. Үндсэн хуулийн Цэц сонгууль хэзээ явуулахыг заадаг газар биш" хэмээн онцоллоо.
Түүнчлэн тэд "О.Баасанхүү 300 хүнийг цуглуулж хууль бус хурал хийснийг шүүх шийдээд өгчихлөө шүү дээ. Ер нь Төрийн ордонд шөнө хурал хийсэн асуудал бол Үндэсний аюулгүй байдал талаас ноцтой асуудал юм. Жирийн нэг хүн Төрийн ордонд орохдоо олон зөвшөөрөл авдаг. Гэтэл автобус, автобусаар хүн зөөж, хурал хийснийг бид ярих ёстой. Энэ ажлыг санаачлагч нь О.Баасанхүү гэж байгаа боловч ийм үйлдлийг өдөөн турхирдаг, санхүүжүүлдэг тодорхой хүмүүс байгаа нь тодорхой юм" гэсэн юм.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
argagyi lut huulic nar duugarc bainaa.Cec shivshigtei baidald orloo.ard tymen esergyycel ilerhiileed cec deer suuna gej bainaa.