“Анод” банкны хэрэг прокурорт шилжив

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

Дампуурлаа зарлаад гурван жил гаруй болж буй “Анод” банкны хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, өчигдөр 17 цагийн үед Нийслэлийн прокурорт иржээ. 20 гаруй холбогдогчтой 125 хавтас бүхий уг хэргийг прокурор өмнө нь хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийн холбогдогч “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр батлан даалтад гадуур байгаа бол ТУЗ-ийн дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг энэ сарын 2-нд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Тэдэнд ЭХ-ийн ТА-ийн 148 дугаар зүйлийн 148.4 “Ард иргэдэд хувьцаагаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан”, ЭХ-ийн ТА-ийн 150 дугаар зүйлийн 150.3 “Банкны эд хөрөнгийг завшсан”, ЭХ-ийн ТА-ийн 156 дугаар зүйлийн   156.3  “Банкны хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн нь энэ аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top