-Тэр амласан учир түүнийг иргэд төрийн тэргүүнээрээ сонгосон. Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрөхөд Ерөнхийлөгчийн амлалт биелэж амжаагүй байна. Амлалтыг ард түмэн мартаагүй. Харин тэр өөрөө...?!-
Халтмаагийн гэхээсээ илүүтэй "Женко"-гийн хэмээн нэрлэгддэг байсан Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдохоосоо өмнө ард иргэдэд хоёр зүйлийг амлаж байжээ. Тэрхүү амлалт нь түүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоход хүч нэмсэн гэж болно. Тэрбээр "Хэрэв би төрийн тэргүүнээр сонгогдох аваас 60 тэрбумын хэргийн эзэн, хуйвалдагч нарыг олж тогтоох ажилд ханцуй шамлан орно. Хоёрдугаарт, гадаадад байгаа улстөрчдийн оффшор хөрөнгийг оруулж ирж, ард иргэдийн өрийг цайруулах ажилд ч ханцуй шамлан орох болно" хэмээн ярьж, олны өмнө ам гарч байв. Гэвч төрийн тэргүүний маань тэрхүү амлалт биелэлээ ололгүй бүтэн жилийг тойрчээ.
Уг нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалт биелэх боломжгүй зүйл биш юм. Төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан бичлэгийн эзэн холбогдогч нь ил. Тэр нь өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд. Гэхдээ хууль, хяналтынхан тэрхүү бичлэгийн эх хувь нь олдоогүй гэх шалтгаанаар "эвлүүлэг" гэж үзсэн билээ.
Харин тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд тэрхүү 60 тэрбумын схемийг сонссон, гэхдээ дэмжээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Зөвхөн эндээс л энэ хэргийг эцэслэж, эзэн холбогдогчийг нь тогтоож хариуцлага хүлээлгэнэ гэх Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалт биелэх боломжтой гэдэг нь харагдаж байна.
Тэр амласан учир түүнийг иргэд төрийн тэргүүнээрээ сонгосон. Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсөн ч түүний амлалтыг ард түмэн мартаагүй гэдгийг дахин сануулья. "Женко" Х.Баттулгын төрийн тэргүүнээр сонгогдохоосоо өмнө амласан хоёр дахь амлалт ч бас биелэх боломжгүй зүйл биш. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс оффшор хөрөнгөтэй Монгол Улсын иргэдийн нэрсийг зарласан.
Өөрөөр хэлбэл, Сангийн сайд асан С.Баярцогт зэрэг улстөрчдийн нууц хөрөнгийг ил болгосон байдаг. Сайд асан С.Баярцогт хүртэл оффшор хөрөнгөтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Одоо жаахан хүч нэмж, хуулийнхан ажиллахад л Ерөнхийлөгчийн амлалт биелэлээ олох боломжтой нь харагдаж байна. Харин тэр хоёр дахь амлалтаа ч "мартчихаагүй" байгаа.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
Ene hun bieiin tamir judo buhiin erunhiiluch, chadal ni l ter.Uuriiguu zas,geree zas tegeed tur baria gej
muu hudalch,bolovsrol chuhal l daa.
ерөнхийлөгч мартсан бөлгөө... сануулаад өгөөчээ. ард түмэн минь
өөрөө 60 тэрбумаас ч илүү нүгэлтэй амьтан шүү дээ,нөгөөдүүл нь төрийн албыг зарсан,харин энэ нөхөр МОНГОЛОО ЗАРСАН,Төв аймгийн БаянСУМАНД БАЙДАГ Төгрөг нуурын уурхайг хятадуудад зарсан үнэн шүү дээ
өөрөө 60 тэрбумаас ч илүү нүгэлтэй амьтан шүү дээ,нөгөөдүүл нь төрийн албыг зарсан,харин энэ нөхөр МОНГОЛОО ЗАРСАН,Төв аймгийн БаянСУМАНД БАЙДАГ Төгрөг нуурын уурхайг хятадуудад зарсан үнэн шүү дээ
За 60 бол яахав сонгуулийн пиар, зохиомол эвлүүлэг болохыг тогооцон ... АН-д ч байдаг сонгуулийн хандив .. хариу. Харин Офшорыг ёстой таг дарлаа. Бүх офшорыг өөрийнхийгөө ч оруулаад ирчвэл Монголын эдийн засгийг өөд татах боломж бараг бүрдэнэ дээ
Оффшор мөнгө оруулж ирэх гэхээр өөрийнхөө мөнгийг бас оруулж ирэх хэрэг гараа биз
жудо үзэж явхын оронд улс эх орны тал дээр бодож байгаа зүйл байхгүй байна.
Монгол ялна гэж л хэлсэн цаашид ч хэлнэ хийсэн юм юу ч байхгүй Женко өөрийнхөө оффорт байгаа хөрөнгөө эхлээд оруулж ирж ард түмэнд амласанаа биелүүлээч
Энэ сонгуулийн хугацаанд Хариуцлагасүх Та хоёр юу хийгээд байна аа тайлангаа тавимаар байна.сонгогчдын мэдэж байгаар бол энэ засгийн газарт таны хэд хэдэн сайд байдаг л гэх юм. Гол төлөөлөгч ХААн сайд Батзориг л гэх юм.Тэгхээр Хүрэлсүх та хоёрын хамтарсан засаг болж байгаа юмаадаа
амлалт нэхэх ард түмний холбоо ажиллах байх даа