Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 19-ний өдөр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Тэрбээр тус улсын Умард болон Өмнөд Каролин, Виржина мужид болсон “Флоренс” хар шуурганд олон хүн амь насаа алдаж, эд материалын их хэмжээний хохирол учирсанд Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс эмгэнэл илэрхийлж, 100 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Уг амлалтын дагуу хүмүүнлэгийн тусламжаар олгох тэмээний 1415 ширхэг ноосон хөнжил худалдан авах, гамшгийн голомтод хүргэхэд шаардагдах хөрөнгийг нөөц хөрөнгөөс гаргахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
“Флоренс” хар салхины улмаас 30 гаруй хүн амь үрэгдэн, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгч орон байргүй болж, урьдчилсан байдлаар 10 тэрбум ам.долларын хохирол учирсан юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )