Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той НҮБ-ын төв байранд уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, НҮБ болон олон талт хамтын ажиллагаа, Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд өөрийн хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч байгааг тэмдэглээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байхад гаргаж буй БНАСАУ-ын хүчин чармайлтыг онцолж, асуудлыг гагцхүү яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө байдгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэв.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Женко Хүрэлсүх Цогтбаатар нар Өмнөд Солонгос Хурцыг нь хүлээж авахгүйгээс хойш Хойд руу нь томилж тариаулах байлгүй дээ.