Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм. Түүний хүсэлтийг хүлээж авах, цаашлаад оронд нь хэнийг томилох эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ.
Тэгвэл өнөөдөр намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр "Би маш олон ажлыг эхлүүлсэн. Тэр бүх ажлыг минь үргэлжлүүлэх хүн л миний оронд очоосой гэж хүсч байна. Харин газрын дарга нар албан тушаалын төлөө нэгнийхээ аминд хүрсэн гэдэгтэй бол санал нийлэхгүй. Тийм зүйл байхгүй" гэх тайлбарыг өглөө.
Б.ЭРХЭС
Сэтгэгдэл ( 5 )
Yamarch bsan ooriinhen daguulj irsen hun hun alchihlaa,
хэрвээ сайд шиг байж чадсан бол архидаж хүн алж байх уу,бас энхтүвшин сайд асар их мөнгө Сангийн яам руу буцсан гэж байсныг санаж бна Ийм сайд бхйдаг юм уу
энэ сайд яагаад нэгнийхээ аминд хүрснийг мэдэж байгаа юм биш үү? өөрт нь бас эрүү үүсгэж шалгах хэрэгтэй юм бна.
Яагаад хүн алсныг нь мэддэг байх юм
1.unen shvv ehluulsen ajliig urgeljlvvleesei.2.alban tushaalaas bolj hvnii ami burelgesen zvul bhgvi gej boddog gai gazar doroos gahai modon dotroos gedeg l bolchihloo 2saihan saIN zaluuchuudad ali alind ni haramsdag