Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг чөлөөлөхийг шаардаж, саналаа УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байдаг. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Хуульд байхгүй шалтгаан үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх санал гаргаж, шаардаж байна. Энэ нь УИХ-ыг баталсан хуулиа зөрчихийг шаардаж байгаагаас ялгаагүй" хэмээн онцолсон билээ.
Тэгвэл одоогоос жилийн өмнө АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ дараах байр суурийг илэрхийлж байжээ. Тэрбээр "Авлига төрийн мөнгөнд, гадны орж байгаа хөрөнгө, тусламжийн зарцуулалтад гарч ирдэг. Үүний цаана улстөрчид байдаг. Улстөрчид зохион байгуулдаг. Авлигыг шалгана гэдэг нь улстөрчдийг шалгана гэсэн үг. Ингээд шалгаад нэг хүнийг дурдаад ирэхээр тэрийг дуудчихлаа, энийг дуудчихлаа, тэднийх ингэлээ, эднийх ингэлээ гээд хэд, хэд хуваагдаад хоорондоо зодолдоод сууж байгаа дүр төрхийг ард түмэн бүгд харж байгаа. Энэ бол Монголын өнөөгийг дүр төрх. Тэгэхээр энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулахад яаж саад болж, яаж гутаах вэ гэдэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгө, мөнгөөр зэвсэглэсэн улс төрийн бүлэглэлүүд хоорондоо урцалдаж байгаа. Түүнийх нь өгөөш, зууш АТГ болж байна" гэжээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Энхжаргал дарга түүний удирдсан АТГ улс төрч нэртэй луйварчдын амны зугаа байх ёсгүй. Бид эрхт зүйт төр байгуулж байгаа нь үнэн юм бол бүх хүн хуулийн өмнө ижил төвшинд байх ёстой шүү. АТГ бас улс төрждөг газар биш байх ёстой. Энхжаргал даргаа хуулиа бариад л ажиллаарай. Цагийн дагуу хогийн ургамлууд мөхөхийг бид үзэх болноо.
Unen hellee ATG urdan hench hiij baigaaguigeer sain ajilj baigaa hezee iim ih mungtui darag nariig barj baisan yum be . Genko baasan avgaig taviad ATG ajiliig harluuj uuriin hunee tavij 780 terbumaa darah gej zutgej bain ENHJARGALAA bitgii buuj uguu genkod har stagaan yalgarnaa amjilt
Unen unen
ЭНХЖАРГАЛ ЯАХАВ ЭЭЭЭЭ?? Ц,ЭЛБЭГДОРЖ чинь цаана чинь???ха ха ха ха ????