Маргааш буюу аравдугаар сарын 2-ны өдөр “Алтны форум” болно. Монголбанк, УУХҮЯ, Блүүмберг телевиз хамтран зохион байгуулж буй тус форумаар алтны салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниуд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл, гарц хайх аж.
Дашрамд тодотгоход, Монголбанк энэ оны есдүгээр сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2.1 тонн алт худалдан авсан байна. Ингэснээр оны эхнээс худалдан авсан алтны нийт дүн 14.3 тоннд хүрчээ. Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд алт худалдан авалтын хэмжээг энэ онд 22 тоннд хүргэхийг зорьж буйгаа мэдэгдсэн.
Өнгөрсөн онд Монголбанк 20 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Тэгвэл энэ онд алт худалдан авалтыг 10 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )