ТАНИЛЦ: Намрын чуулганы нээлтэд 70 гишүүн оролцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Харин чуулганы нээлтэд УИХ-ын 70 гишүүн оролцсон байна.Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хүрэлцэн ирсэн билээ.

Тэгвэл гурван гишүүн гадаадад томилолттой явсан тул чуулганы нээлтэдээ оролцож чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Саранчимэг, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар томилолтоор явж таарчээ. УИХ-ын гишүүн Л.Болд чөлөө авсан бол Б.Баттөмөр эмнэлгийн чөлөөтэй байжээ.

Харин бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын оронд хэнтийчүүдийг төлөөлөх парламентын дараагийн гишүүнийг сонгох нөхөн сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.173) 2018 оны 10 сарын 02

Мурат яахаараа суудаг юм түдгэлзүүлсэн биздээ

0  |  0
Иргэн(122.201.24.42) 2018 оны 10 сарын 02

Долларыг буулгаачээ.!!!! Ард түмнийхээ карманаас талхны мөнгөнөөс нь л хумслах юм. Бидний өвөг дээдсүүд ард олноо жаргааж, сангаа гаднаас л арвижуулдаг байсан сан.

0  |  0
unshigcn(202.21.117.178) 2018 оны 10 сарын 02

Bold arai dendej baigaa yum bish uu

0  |  0
Top