Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг сэргээш хэрэглэсэн анхны бөх гэх мэдээлэл түгээд байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр "Намайг сэргээш хэрэглэсэн гэж яриад байгаа хүмүүс тэрийгээ баталчих" хэмээн ярьсан юм.
Тэгвэл саяхан олон нийтийн сүлжээнд түүнийг Улсын аварга байхдаа сэргээш хэрэглэсэн байж болзошгүй баримтыг дэлгэжээ. Тэрхүү баримтад дурьдсанаар 2002 онд буюу Ардын хувьсгалын 81 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахад А 092949 дугаартай Улсын аварга А.Сүхбатын "А" сорьцонд допингийн эм зүйн ангилалд багтдаг бодис илэрсэн нь тогтоогдсон гэжээ. Үүнд тухайн үед аварга А.Сүхбат хариу захидал бичиж байсан ба тэрбээр захидалдаа харилцан зөвшилцөж, асуудлаа шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа дурдсан байдгийг дараах баримтаас харж болно.
Допингийн эсрэг мэдээ, мэдээллийг түлхүү нийтэлдэг antidoping.mn сайтад дараах бөхчүүдээс сэргээш илэрсэн болохыг албан ёсоор зарласан байдаг. Энэ жагсаалтад ч бас А.Сүхбат аваргын нэр бий. Одоогоор Допингийн эсрэг үндэсний төвөөс үндэсний бөхчүүдээс наадмын үеэр авсан сүүлийн хоёр жилийн нэрсийг нэгтгэж, зарлаагүй байна. Харин 2016 оны байдлаар дараах бөхчүүд "хар жагсаалт"-д бичигдсэн байна.
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТ:
2002 он: А.Сүхбат /анаболик стероид/
2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/
2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/
2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/
2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/
2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/
2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/
2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/
2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/
2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/
2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/
2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/
2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/
2016 он: Б.Баатарцол
2016 он: Б.Ганзориг
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
ene hun surguulid sursan boluu
suhbat icheechee ene omoorood bgaa n haltar ovgon biz
ichmeer yum
Угаасаа л дофинг хэрэглэдэг нь баригдсандаа жүжиглэж зодог тайлаа биздэ. Захын нохой ч мэддэг бхад ичээч энэ хүүхэн шиг юм
Баримт байвал байна үгүй бол үгүй.Болзошгүй гэж байдаггүй юм! Хамгийн гол нь Бадмаанямбуу аавтай Батэрдэнэ манлай аваргын хувийн шахуу Допингийн Төв шинжилгээ авах эрхгүй.Олон улсын допингийн эсрэг холбооноос заавал ийм эрх авч байж шинжилгээ авах эрхтэй болдог.Шинжилгээ яаж авсан,сорьц сольсон хольсон бүх юманд Батэрдэнэ аврага хуруугаа дүрэх эрхтэй.Тэртэй тэргүй эрхгүй юм чинь хариуцлага гэж бас байхгүй!