Д.Эрдэнэбат: Товчоон дээр 1000 төгрөгөөр бодис шүршдэг халтуураа боль

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.02/ хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хот руу орох, гарах товчоод дээр байрлаж байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн асуудлын хөндлөө.

Тэрбээр "Энэ зунжин Улаанбаатар хотын орох, гардаг пост дээр баахан бодис шүршлээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн сар иргэдээс 1000 төрөг хураалаа. Гэтэл энэ нь зүгээр л халтуур. Учир нь шөнө болохоор цацахгүй, машинууд давхиад орчихдог, гарчихдаг. Харин өглөө болохоор хэдэн шар хувцастай нөхдүүд гарч ирээд, 1000 төгрөгөөр тасалбар борлуулдаг энэ халтуураа одоо болихгүй юм уу. Энэ байдлаа өөрчлөхгүй юм уу. Шүршиж байгаа хүмүүс нь дугуйны гадна тал руу цацсан болоод өнгөрдөг. Тиймээс энэ халтуураа одоо боль. Миний сонссоноор хувийн компаниуд л энэ ажлыг гүйцэтгэж байгаа гэх юм. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, энэ бизнесийг болих хэрэгтэй. Үнэхээр асуудал ноцтой байгаа бол арай өөр зохион байгуулалтаар явуул" гэлээ. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ko(202.70.34.38) 2018 оны 10 сарын 03

mash unen

0  |  0
кочин(103.212.119.58) 2018 оны 10 сарын 03

Зөв асуудал хөндсөн байна. Дарга гарын машин нян тээдэг гүй юм шиг байдаг юм. Налайх- Тэрэлжийн чиглэлийн замын хаалт урдуур нь тойроод газар эвдэж байгаа машинаа журамлаж дийлэхгүй мөртөө шарах бүр мөнгө хураана. Шогийн шогийн

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 10 сарын 03

ёстой зөв ер нь тэгээд ч шүлхий мэтийн шахааны өвчин гарлаа гээд л олон зуун хүний ажил албыг хааж хорио тогтоогоод л хохироож байдаггэтэл тэр өвчин г тээж явдаг нохои шувуу зүгээр л явж байдаг урд гудамд шүлний гархад хойд гудамны хүн гүйж очоод үхэр малыг нь үнсэж үнгээд байдгүй байлгүй дээ ёр энэ шүлхйи мэтээ цэгцэлж хяналт тавибал таарна зарим иргэдийн ярьж бичиж байгаагаар зориуд тарааж бакцин шахдаг бүлэглэлч байдаг дуулдах юмдаа

0  |  0
Зогсоо(103.57.94.182) 2018 оны 10 сарын 03

Тэр нөхдөд ариутгал гол биш 1000 төг нь чухал юм шиг байгаа юм.Энэ дух овоо үнэн юм ярьжээ бодит байдал үнэн шүү.

0  |  0
зочин (202.70.34.98) 2018 оны 10 сарын 02

Яг үнэн энэ халтуурын ажилаа болиочээ новшнуудаа

0  |  0
irgen(202.126.89.225) 2018 оны 10 сарын 02

yag unen, boli. unen ariutgaad bgamuu, zugeer us tsatsaad mungu huraagaad zogsood bgamuu, arai heterhii

0  |  0
Жолооч(66.181.185.67) 2018 оны 10 сарын 02

Таныг дугарч байгаа болохоор яадаг бол тэгэхээс мань жолоочийг бол цаашаа гэдэг хүмүүс .асуухаар мал эмнэлгийн даргын ажил чамд хамаагүй гэдэг өгөхгүй гэвэл цагдаа ирээд бөөн саад болдог байхгүй юу наадах чинь.

0  |  0
Top