Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Голомт" хотхоны "С" блокийн 11 давхарт гүйцэтгэх ажиллагаа явуулж дууслаа. Цагдаа нарын холбогдсон 1.3 сая ам.долларын авлигын хэрэгт хятад иргэдийг холбогдуулан шалгаж, баривчлахаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Тагнуулын ажилтнууд гүйцэтгэх ажиллагааны явцад тус байрнаас цэнхэр өнгийн хайрцганд хийж битүүмжилсэн их хэмжээний мөнгийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна.
Тэгвэл ТЕГ-аас өгсөн мэдээллээр хэн нэгнийг баривчлахаар очоогүй бөгөөд олон улсын тагнуулын байгуулагатай хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж, бичиг баримт хурааж авсан гэх мэдээллийг өглөө. Тус газраас өөрийн байрны гадна мэдээлэл хийхээр болсон тухайгаа мэдэгдээд байгаа юм. Бид эргэн мэдээлэх болно.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )