Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ улс төрийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өгөөд байгаа юм. Улмаар өнгөрсөн даваа гарагт /2018.10.01/ Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-д өргөн барьсан билээ.
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан хоёр намын бүлэг хуралдаж, Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн байдаг. Түүнчлэн холбогдох байнгын хороод ч хуралдаж, тогтоолын төслийг дэмжсэн юм. Тэгвэл маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Hairan said Ajlaa sain hiij baisan.