Хоорондоо хүнээ булаалдан, эмх замбараагүй давхилдах том оврын автобуснуудын дээр тод өнгөөр компанийн нэр, улсын дугаарыг нь бичиж эхэлжээ. Ингэснээр Нийтийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулж, камераар хянах боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар 24 компанийн 806 автобусыг ийм тэмдэгтэй болгоод байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамруулж буй гэнэ. Автобусны жолооч нар заавал мэргэшлийн шалгалт өгч байж үнэмлэх авах ёстой аж. Өнөөдрийн байдлаар тус салбарын нийт жолооч нарын 50 хувь буюу 1017 нь мэргэшсэн жолоочийн шалгалт өгч, 627 нь үнэмлэхээ авчээ. Түүнчлэн нийтийн тээврийн хаврын үзлэг оношлогоонд 1979 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 51 нь тэнцээгүй учир засвар үйлчилгээ хийж, дахин оношлуулахаар болсон байна.
А.Туяа. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )