ЗАСГИЙН ГАЗАР: Ялтан солилцох хэлэлцээрийн тухай асуудлыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн (2018.10.03) ээлжит хуралдаан 14:30 цагт эхэллээ. Одоогоор хуралдаан үргэлжилж байна.

Энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сан байгуулах тухай, Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай зэрэг  асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна ялтан солилцох хэлэлцээрийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top