Эрээн Замын-Үүдийг ялгааг харсан эрхэм гишүүд мэл гайхаж, цэл хөхрөв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

Замын-Үүдийн чөлөөт бүсийн байдалтай танилцаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ямар байгааг үзэхээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хэсэг гишүүд саяхан Замын-Үүдийг зорьсон юм. Харамсалтай нь сүржин нэртэй дээрх газарт Чөлөөт бүсийн захиргаа гэх ганц байшингаас өөр нүдэнд торох зүйл үнэндээ харагдаагүй аж. Энэ байдал нь их санаж очсон гишүүдийг ёстой л нэг мэл гайхаж цэл хөхөрнө гэгч болгожээ. Гэтэл хажууханд нь орших Эрээн хотод хил, гааль, мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн гээд төрийн байгууллагуудаа нэгтгэж, Хилийн боомтын захиргаатай болсныг гишүүд биеэр очиж үзсэн юм байх. Тиймээс тун удахгүй тэд газар дээр хийсэн дүгнэлтээ нэгтгэж Засгийн газрын амыг асууж, ажлыг нь эхлүүлэхээр болжээ. Удахгүй алтны дэргэдэх гууль шарлах  бололтой.

Т.Алтаа. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top