Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны банкнаас их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр "Жаст"-ын Ш.Батхүүг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд өнөөдөр /2018.10.03/ үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж, мөрдөх хугацааг сунгах саналаа шүүхэд хүргүүлжээ. Улмаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэж, 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
хулгайчыг шууд буудаач???????????
Ulsiig hohirloggui boluulaach .
ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ШУУД............???