289 Хадгаламж, зээлийн хоршоо Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/ тусгай зөвшөөрөлтэйгөөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр улиралд буюу аравдугаар сард хоёр, арваннэгдүгээр сард нэг, арванхоёрдугаар сард дөрөв, нийт долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаж буй аж.
Хороо хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15.5-д заасанчлан тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог. Иймээс дөрөвдүгээр улиралд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа ХЗХ-дын удирдлагуудад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Хорооноос баталсан нөхцөл, шаардлагын 7.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө Хороонд холбогдох баримт бичгийг ирүүлж ажиллахыг СЗХ-ноос анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )