Мэргэжлийн сумогийн 69 дахь их аварга хакухо М.Даваажаргал Монголдоо ирлээ. Тэрээр энэ сарын башёд түрүүлснээрээ, мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 19 дэх удаагаа, завсаргүй долоон удаа түрүүлээд байгаа юм. Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Хакухо Даваажаргалтай уулзлаа. Уулзалтын үеэр сумогийн Их аварга нийслэл хотдоо иж бүрэн тоноглол бүхий эмнэлгийн автомашин бэлэглэв. Хотын дарга аваргын бэлэглэсэн машиныг төрөх эмнэлэгт хүлээлгэж өгөхөө илэрхийлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад түлхүүрийг нь гардуулсан байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )