Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Эл хэрэгтэй холбогдуулан өчигдөр /2018.10.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Бат-Эрдэнэ сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэрийг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн /2018.10.05/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )