УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Зам тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүний аминд хүрч байж сайдаа сольж байна шүү. Түүнээс Ж.Бат-Эрдэнэ сайд ажлаа муу хийгээгүй. Ж.Бат-Эрдэнийн хийж байсан ажлыг үргэлжлүүлэхийг хүсч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж "АТГ-аас том, том мэдэгдэл хийж байна. Эрчим хүчний сайдад хариуцлага тооцсон уу, Төрийн өмчийн хорооны даргад хариуцлага тооцсон уу. Би танаас өдөр болгон хариуцлага нэхэх болно" гэв. Харин хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хариуцлагын тухай асуудлыг тусад нь ярьж болно. Хууль, хяналтынхантай хамтарч хариуцлагын асуудалд анхаарч ажиллана" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Dampuurj bgaa huulijn baiguullagatai hamt ajilna fedeg chin, tednij bulhaj, buruu shijdveruudijg demjine gesen ug uu. Er n ijm eronhij sayd, ijm eronhijlogchtei baigaa tsagt mongol yaaj oodloh ve. Ganz M.Enkhboldyg l avaad hayachich chadahgui.
Ene medrel ajil hiideg hun bish shoron tsarialchaad
Ene medrel ajil hiideg hun bish shoron tsarialchaad
Бусдад бурууг чихэн хэлмэгдүүлж ажлыг нь аваад нутгийн хүнээ татаж байгаа Эрчим хүчний сайдад хариуцлага тооц ард түмэн тэнэг биш өөрөө огцор