Сайдынх нь эзгүйд яамных нь төсөв 40 хувиар буурчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан яг одоо гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Сайдын томилгоо баярт үйл явдал биш л дээ. Хуулиараа долоо хоногийн дотор томилж болох байсан. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногт ч томилж болох байлаа. Төрийн том албан тушаалыг нухацтай ярьж байж томилох хэрэгтэй. Өнөөдөр энэ салбар маш чухал. Гэтэл сайд нь байхгүй болохоор яамных нь төсөв 40 хувиар буурсан байна. Ийм бодлоготой төр байж болохгүй" гэв.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.221) 2018 оны 10 сарын 06

MUNKHTENGER GEDEG UG SHINJLEH UHAAN GESEN UTGATAI

0  |  0
Top