ЧУУЛГАН: Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдэд мэдээлэл өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.05/ үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Тиймээс хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Бид цаашид зам тээвэр, холбоо харилцаа, эрчим хүчний дэд бүтцийг зохион байгуулах, хөгжлийн төвшинг тодорхойлж цаашдын хандлагыг тогтоох, хот бүрийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, жижиг дунд болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна" хэмээн онцоллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top