УИХ-ын өнөөдрийн /2018.10.05/ чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 90.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Тэрбээр сайдаар томилогдсоныхоо дараахан хэвлэлд "Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан асуудалтай холбогдуулж Засгийн газар, УИХ-аас тодорхой шийдвэр гаргалаа. Энэ дагуу яамны зарим газрын дарга нарт хариуцлага тооцсон. Улмаар зарим орон тоонд үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж байна. Энэ бүх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ гэж бодож байна. Халаа, сэлгээ хийхээс илүү мэргэжлийн хүмүүсийг байх ёстой газар нь байлгаж, ажиллуулна. Хариуцлага, сахилга бат эзэнтэй байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
2 сар болоогүй л дараагийн хүн хоолондоо орно шдээ??? ойр ойр орохгүй бол сонгууль боллоо шдээ??? МАНынхан үүнийгээ мэдэлгүй ч яахавдээ??????????????