Энэ сарын 29-нд Монголын Мянганы сорилтын сангийнхан эрүүл мэндийн төслийнхөө хүрээнд "Архи, тамхи шинэ үеийн сонголт биш" сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг АСА циркийн гаднах талбайд болох бөгөөд "Люмино", "L Guards", "Мотив", "Sync", "Outlaw", “Crush bush”, “Hot spot” зэрэг хамтлаг оролцох аж. Энэ үеэр архи, тамхины эсрэг залуусын үзэл бодол, дуу хоолойг илэрхийлсэн графит зураг, хип хоп дууны үг буюу райм зохиох тэмцээн болно. Раймын уралдаанд оролцох залуус өөрийн зохиосон шүлгээ MC beatz-ын "Secret of hip hop" номын хавсралт цомогт орсон бэлэн аялгууг ашиглан дуулах боломжтой гэнэ. Уралдаанд тэргүүлсэн хүнд "Люмино" хамтлагийн ахлагч МС ном, хос цомгоо бэлэглэхээс гадна уран бүтээлийн зөвлөгөө өгөх аж. Тэмцээнд оролцогчдыг МҮОНРТ-ийн байранд энэ сарын 27-ныг хүртэл бүртгэнэ. Архи тамхигүй шинэ үеийг бүтээхийн төлөө нэгдэцгээе залуус аа.
А.Туяа. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )