"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн IPO гаргах гадаадын биржийг тодруулах ажил засгийн түвшинд хийгдэж буй. Тэгвэл тус компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа аж. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээгдэж байсан бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24682 данс тус тус нээгдсэн үзүүлэлттэй байна.
Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг 2018 оны 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болсныг МХБ-ээс мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )