Таван аймгийн нөхөн болон дахин сонгуульд 15 нэр дэвшигч өрсөлдөж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 07

Зарим аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль өнөөдөр өглөөний 07:00 цагт эхэллээ. Эдгээр сонгуулийг зохион байгуулахаар хоёр аймаг, таван сум, нэг дүүргийн сонгуулийн хороо, 18 хэсэгт санал авах байр байгуулаад буй юм. Санал хураалтыг зохион байгуулах ажлын бэлтгэлийг үндсэндээ хангасан талаар Сонгуулийн ерөнхий хороо уламжилсан. Нөхөн болон дахин сонгуульд нийт 21.007 сонгогч саналаа өгөх юм. Мөн МАН болон АН-аас нийт 15 нэр дэвшигч өрсөлдөж байна.  Сонгогчдын санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулахаар төлөвлөөд байсан юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top