УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна. Яг одоо бүлгийн гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсож байгаа аж. Тэрбээр АН-ын бүлгийн гишүүдэд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгч байна. Учир нь, өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа билээ. Бүлгийн хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл хийнэ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )